ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

“Цахилгаан эрчим хүч ба хэрэглэгч иргэд” хэлэлцүүлэг боллоо

2017-03-16

 Ард иргэд, хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүч түгээлтийн үйл ажиллагааг танилцуулан, үнэн зөв мэдээлэл өгч, иргэдийн санал бодлыг сонсон, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг хайж, талууд нэгдсэн зөв ойлголттой болж, зөвлөмж гаргах зорилгоор өнөөдөр буюу 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Соёмбоцогцолборын Иргэний танхимд Цахилгаан эрчим хүч ба хэрэглэгч иргэднэртэй хэлэлцүүлгийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас амжилттай зохион байгуулж өнгөрлөө. Энэхүү үйл ажиллагааг нээж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Түмэнбаяр үг хэлж, хэлэлцүүлгийн зорилго ач холбогдлын талаар танилцууллаа. Тус хэлэлцүүлэгт Сайншанд сумын 50 гаруй иргэд хөдөлмөрчид идэвхтэй оролцсон бөгөөд  аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Н.Хонгорзул, аймгийн ЗДТГазрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн Зам тээвэр, эрчим хүч, харилцаа холбооны бодлого хариуцсан мэргэжилтэн М.Мөнхбаясгалан, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын захиргаа, удирдлагын хэлтсийн дарга У.Ганбаатар, БНЗӨБЦТС ТӨХКомпаний Дорноговь дахь салбарын дарга Д.Чинтогтох, инженер техникийн ажилтнуудын хамт иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч, санал бодлоо солилцлоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%