ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

МЭНДЧИЛГЭЭ

2017-03-17

Эх орноо хамгаалах ариун үйл хэрэгт ганц олдох амьдралынхаа гал дөл бадарсан залуу нас, эрч хүч, эрдэм боловсролоо харамгүй зориулсан ахмадууд болон өнөөдөр Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, хүчний бусад байгууллагад алба хааж буй бүх генерал, офицер, ахлагч, түрүүч, сонсогч, байлдагч нийт бие бүрэлдэхүүнд болон энхийг сахиулж буй дайчид, айл гэрийн ноён нуруу болж яваа эр хүн танд  Монгол цэргийн өдрийн болон орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойн баярын мэндийг Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж байна.

Хүннү гүрний үеэс өнөөг хүртэлх эрэлхэг дайчин Монгол цэргүүдийн түүхэн уламжлал, баатарлаг гавъяаг эргэн санаж, бахархан дуурсгах “Монгол цэргийн өдөр”-ийг улс орон даяар тэмдэглэж ирсээр багагүй хугацаа өнгөрчээ.

          Монголын ард түмний үе үеийн цэрэг эрс эх орон, ард түмнийхээ мөнхийн язгуур эрх ашгийн төлөө цусаа асгаруулж, хөлсөө дуслуулж, алтан амиа золиослон  байсны үр дүнд Монголчууд гал голомтоо манаж, туурга тусгаар улсаа авч үлдэж чадсан билээ. Манай зэвсэгт хүчин, зэвсэгт хүчний дайчид эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ ямагт үнэнчээр чадварлаг биелүүлж, үе үеийнхэндээ үлгэр дуурайлал болсон баялаг уламжлалтай, бахархам түүхтэй билээ.

          85 гаруй жилийн түүхэн хуудсыг эргүүлж буй Дорноговь аймгийн бүтээн байгуулалт, ололт амжилт бүхэнтэй Монголын зэвсэгт хүчний үйл ажиллагаа салшгүй холбоотой гэдгийг онцлон тэмдэглэмээр байна.

Монгол цэргийн өдрийг Эрчүүдийн баяр гэж ойлгож тэмдэглэж ирсэн нь нууц биш. Нийт эрчүүддээ хандаж хэлэхэд энэ өдөр өөрсдийн эрхэм үүрэг хариуцлагаа ухамсарлаж, улс орон, гэр бүлийнхээ ноён нуруу өмөг түшиг гэдгээ санаж, зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлээрэй гэж хүсмээр байна.

 

Монгол цэргийн сүлд хийморь, суу алдар үеийн үед үүрд мөнх мандан бадрах болтугай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%