Өсвөр үеийн
дэлхийн аваргын хос алт, мөнгөн медальт Э.Хүслэнгийн нэрэмжит даамын тэмцээний
нээлтийн арга хэмжээ өнөөдөр буюу 03 дугаар сарын 18-ны өдрийн 10:00 цагт
аймгийн Хүүхдийн ордонд боллоо. Тус тэмцээнд оролцохоор Чингэлтэй,
Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүд болон Дорноговь, Өмнөговь, Орхон, Сэлэнгэ,
Говьсүмбэр, Хэнтий, Өвөрхангай, Баянхонгор аймгийн тоглогчид оролцож байна. Энэхүү
тэмцээний төрөлд 5-7, 8-10, 11-13, 14-16
насны охид хөвгүүд оролцон 100 буудалт даам, близ тоглох юм байна. Тус
тэмцээнийг зохион байгуулагчаар Монголын даамын холбоо, аймгийн даамын холбоо, аймгийн
ЗДТГ, аймгийн БТС-ын газар тус тус болно. Тэмцээний нээлтэд урилгаар аймгийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Түмэнбаяр, аймгийн Даамын холбооны тэргүүн
Н.Бүрэнбат, Дорноговь аймгийн даамын дасгалжуулагч бөгөөд дэлхийн шилдэг дасгалжуулагч
багш Ш.Өвгөн нар оролцож, тэмцээнд оролцож буй нийт баг тамирчдад өндөр амжилтыг
хүсэн ерөөлөө.