ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 96 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ЗУРГААН БААТРЫН ХӨШӨӨ БОЛОН Д.ДАНЗАНВААНЧИГИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨВ

2017-03-18

Монгол цэргийн өдөр, зэвсэгт хүчний 96 жилийн ойг тохиолдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Сайншанд сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч С.Одбаяр, ахмад дайчин М.Дэрэм, Ц.Бавуудорж болон албаны бусад хүмүүс Зургаан баатрын хөшөө болон БНМАУ-ын баатар миномётчин Дашийн Данзанваанчигийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Энэхүү хөшөөнд нэр нь мөнхлөгдсөн баатарлаг хүмүүсийн түүхийг эргэн дурсахад

-1945 онд Сайншандад байрлаж байсан хурандаа И.С.Дорожинский даргатай мото буудлагын 27 дугаар тусгай бригад, хурандаа Нянтайсүрэнгийн удирдсан мото механикжуулсан хуягт бригад Хятадын бүх ард түмнийг Японы милитаристуудаас чөлөөлөхөд онцгой үүрэг гүйцэтгэж ялалт байгуулсан түүхтэй. Энэ дайнд Дорноговь аймгаас Д.Данзанваанчиг, Л.Аюуш, С.Дампил, хошууч Т.Дүүдэй, холбоочин М.Жанчив, хурандаа Д.Нянтайсүрэн нар баатарлагаар тулалдсан. Эдгээр баатруудын хувьд тухайн үед 20-21 настайдаа энэхүү даваанаас эр цэргийн тангарагаа өргөж, Жанчхүүгийн даваанд Монгол эх орноо хамгаалахын төлөө тулалдсан юм. Тэднээс дөрвөн нь эргэж ирсэн ч хоёр нь Жанчхүүгийн даваанд үүрд нойрссон. Тиймээс баатруудын дурсгалыг хүндэтгэж Сайншандын төвд зургаан баатрын хөшөө сүндүүрлүүлсэн байдаг.


МОНГОЛ ЦЭРГИЙН ЯРУУ АЛДАР ҮҮРД БАДАРТУГАЙ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%