ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХ ИРГЭНИЙ МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

2017-03-22

Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих “Иргэний зөвлөл”-ийн орон гарсан гишүүдийг нөхөн сонгох болсонтой холбогдуулан дараах шаардлагыг хангасан иргэний зөвлөлийн гишүүнээр ажиллах иргэдийг урьж байна.

Тавигдах шаардлага:
Иргэний зөвлөлийн гишүүн нь тухайн нутаг дэвсгэрт сүүлийн таван жил оршин сууж байгаа, оршин суух бүртгэлтэй, сүүлийн таван жил цагдаа, прокурор, шүүгчээр ажиллаж байгаагүй, ашиг сонирхлын зөрчилгүй Монгол Улсын иргэн байна.

Бүрдүүлэх материал:
1. Товч намтар /төрийн албан хаагчийн анкет/
2. Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт
заасны дагуу хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлэх хуудас

Хугацаа: 
2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 04 дугаар сарын 07-ныг хүртэл "Дорноговь аймгийн ИТХ-ын ажлын алба"-нд хаяглан өөрийн биеэр авчирч өгнө үү.

Лавлах утас:
70520001, 94004115, 98951115

Хаяг: 
Дорноговь аймаг, Сайншанд сум, 3-р баг, Нутгийн удирдлагын ордон, 101 тоот өрөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%