Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагаас
хамтран хэрэгжүүлж буй ”Иргэдийн оролцоо” төслийн хүрээнд “Төрийн үйлчилгээний
чанар, хүртээмж” сургалтыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч,
төрийн албан хаагч нарт зориулан аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын
танхимд зохион байгуулж байна. Энэхүү сургалтын зорилго нь Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах,
төрийн албан хаагчдын харилцаа хандлага, сэтгэлгээ, удирдах ур чадварыг
дээшлүүлэх, иргэдэд эрх зүйн мэдлэг олгоход
сургалтын зорилго оршиж байна.