Сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь
хэсэгт заасны дагуу Монгол Улсын
Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг
зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд байнгын
бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний
албан хаагчдад Сонгуулийн Ерөнхий Хорооноос гэрчилгээ олгох
сургалт өнөөдөр буюу 03 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион
байгуулагдлаа. Энэхүү сургалтыг Сонгуулийн Ерөнхий Хорооны ахлах референт Д.Бат-Эрдэнэ
заасан бөгөөд нийт 14 сумын 130 гаруй төрийн албан хаагчид оролцож
байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны гэрчилгээгээ
гардан авлаа.