Аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр өнөөдөр буюу 04 дүгээр сарын 05-ны өдөр
аймгийн Улаан Загалмайн хорооны дарга
Д.Зулбаяр, арга зүйч Б.Нямбаяр, арга зүйч, нягтлан Б.Үүрийнтуяа, арга зүйч
Ш.Довууч нартай уулзлаа. Тус уулзалтаар
Дорноговь аймгийн Улаан Загалмайн хорооны 2016 оны ажлын тайлан мөн цаашид
хийгдэх ажлын төлөвлөгөөтэй танилцаж Улаан Загалмайн хорооноос зохион
байгуулсан аливаа ажлын тайлан, зохион байгуулагдахаар төлөвлөсөн ажлыг ард
иргэдэд хурдан шуурхай бөгөөд ил тод нээлттэй замаар мэдээллийг цаасан, цахим хэлбэрээр хүргэж байх мөн ажилчид
хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулан ажиллах, аливаа сургалт,
сурталчилгааг нарийн тооцоолол, судалгааны үндсэн дээр хэрэгтэй газарт нь
хэрэгтэй хүнд нь зааж, зааварчилснаар үр дүнд хүрэх мөн аймгийн Улаан Загалмайн хорооны хурлыг 06-р
сарын 01-ний дотор хийхийг тус тус
зөвлөв.