ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Иргэдэд эрхзүйн мэдлэг олгох сургалт зохион байгуулагдлаа

2017-04-07

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС  2017 оныг “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулж Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн ЗДТГ-ын Хууль-Эрх зүйн хэлтэс, Сайншанд сумын ЗДТГазар  хамтран  шинээр батлагдан гарсан хууль тогтоомжуудыг  иргэд олон нийтэд таниулан сурталчлах,  иргэн, байгууллагын уялдаа холбоог сайжруулах, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор  2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 05 дугаар сарын 25-ны  өдрийг дуустал Соёмбо цогцолборын  “Иргэний танхим”-д  долоо хоног бүрийн пүрэв гарагт холбогдох хууль тогтоомжуудаар сургалт явуулж байгаа билээ.

Өнөөдрийн сургалтыг баталсан хуваарийн дагуу аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Н.Хонгорзул удирдан чиглүүлж ХЭҮК-ын орон нутаг дахь ахлах мэргэжилтэн Ч.Нандин-Эрдэнэ “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Хүний эрхийн тухай ойлголт”, Эрүүл мэндийн газрын халдвар судлаач эмч Б.Энхзул “Элэгний B, С вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай ойлголт” сэдвээр,   аймгийн ЗДТГ-ын Хууль-Эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Нандин-Эрдэнэ “Нийтийн сонсголын тухай” хуулиар сумын 6, 7 дугаар багийн 30 орчим иргэдэд тус тус ойлголт мэдээллийг хүргэлээ.

Энэхүү сургалтыг явуулснаар тогтвортой, хариуцлагатай, эрх зүйт төрийг төлөвшүүлэхэд иргэд олон нийтийн үр ашигтай хамтын ажиллагаа чухал тул тухайн хууль тогтоомжоор олгогдсон  иргэдийн эрх үүрэг, эрх зүйн мэдлэг дээшилж, иргэн төрийн байгууллагуудын уялдаа холбоо сайжрахад оршино.

Дараагийн сургалт 2017 оны 04 дүгээр сарын 13-нд  Соёмбо цогцолборын Иргэний танхимд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай”, “Ахмад настны тухай”, “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх” тухай хуулиудаар сумын 3, 4 дүгээр багийн иргэдэд холбогдох албаны хүмүүс тус тус мэдээллийг хүргэнэ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9245
7568 / 82%
1038 / 11%
304 / 3%
335 / 4%