ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

“ДОРНОГОВЬ АЙМГИЙН 2023 ОНЫ АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО

2023-12-10

/2023.12.10/“Дорноговь аймгийн 2023 оны аварга” шалгаруулах шатрын тэмцээнийг 2 төрөлд зохион байгууллаа. Эрэгтэй ангилалд 42, эмэгтэй ангилалд 26 шатарчид оюунаа сорин өрсөлдөж аваргуудаа тодрууллаа. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Шатрын холбооны тэргүүн Б.Ганзориг гардууллаа.
Эрэгтэй ангилалд:
1-р байранд “Хатанбэрс клуб”- Ганболдын Мөнхсүх
2-р байранд “Оньс клуб”- Эрхэмбаярын Жаргалан
3-р байранд “Оньс клуб”- Энхбаярын Батбаяр
4-р байранд “Хутагтын мэлмий клуб”- Ганболдын Мөнхтүвшин
5-р байранд Сайншанд сумын ЕБ-ын сургуулийн 12а ангийн сурагч Амартүвшингийн Жавхлантөгс
Эмэгтэй ангилалд:
1-р байранд “Оньс клуб”- Орхонтуулын Алдармаа
2-р байранд “Хангайн долгион” ХХК- Эрдэнэцогтын Цэндсүрэн
3-р байранд “Ураннүүдэл клуб”- Золжаргалын Энххалиун
4-р байранд “Хутагтын мэлмий клуб”- Оюунцэцэгийн Энхжин
5-р байранд аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор Төмөрийн Цэнд-Аюуш нар тус тус шалгарлаа.
Тэмцээний хамгийн ахмад шатарчнаар “Мөнгөн бэрс клуб”-ын Г. Чулуунбаатар, хамгийн бяцхан шатарчнаар “Уран нүүдэл клуб”-ын тамирчин Х.Уянгалянхуа нар байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1341
521 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%