ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Дорноговь аймгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шинэхэн түүхээс

2015-06-09

Дорноговь аймгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шинэхэн түүхээс

АНХНЫ СОНГУУЛИАР БАЙГУУЛАГДСАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
1992-1996 он


Монгол Улсын шинэ үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон УИХ-ын 1992 оны 23-р тогтоолын дагуу орон нутгийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, хурлыг шинэчлэх байгуулах, сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан, багийн ИНХ-уудыг хуралдуулж тэргүүлдэгчдийг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх ажлууд хийгдсэн байна. Мөн 13 суманд 56 баг байгуулагдаж, сумдын ИТХ-аас бүрэн эрх нь зөвшөөрөгдсөн 43 төлөөлөгч аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, сумын ИТХ-д 280 төлөөлөгч сонгогджээ.

Аймгийн ИТХ-ыг шинэчлэн байгуулах, Засаг даргыг томилуулах анхдугаар хуралдааныг 1992 оны 10-р сарын 01-ний өдөр хуралдуулж, Аймгийн ИТХ-ын сонгууль явуулсан дүнгийн тухай, аймгийн ИТХТ-ийн дарга, нарийн бичгийн дарга, тэргүүлэгчдийг сонгож, батлах, аймгийн Засаг даргыг нэр дэвшүүлэх зэрэг асуудал хэлэлцэв.

Аймгийн ИТХ-ын хуралдаан аймгийн ИТХ-ын анхны даргаар Жамцын Ухнаа, аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн даргаар Цэрэндоржийн Бадиа нарын нэрийг дэвшүүлж 100 хувийн саналаар баталж, Тэргүүлэгчдээр Жамцын Ухнаа, Цэрэндоржийн Бадиа, Лхамзавын Эрхэмбаатар, Жамцангийн Авирмэд, Сосорын Түмэнжаргал, Буянхутагтын Чимэдбаатар, Дамжингийн Нямхүү, Дамдинсүрэнгийн Баттулга, Лувсансэнгийн Шагдарсүрэн нарыг сонгож батлав. Мөн аймгийн Засаг даргаар Лувсангийн Одончимэдийн нэрийг 100 хувь саналаар нэр дэвшүүлж МУ-ын Засгийн газрын ерөнхий сайдад санал болгов.
Энэ сонгуулийн онцлог нь ИТХ-ын сонгуулийг шууд бус төлөөллийн сонгуулийн зарчмаар байгуулсан байна. Үүнд: Эхлээд багийн ИНХ-аас сум, дүүргийн хурлын төлөөлөгчдийг, сумын ИТХ-аас аймаг, нийслэлийн хурлын төлөөлөгчдийг тус тус нууцаар сонгож бүрдүүлсэн байна. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид тогтоол гаргаж хурлын ажил эрхэлсэн ажилтнаар Л.Нэргүй, Б.Эрдэнээ нарыг ажиллуулж, нягтлан бодогчийн ажлыг Н.Мэдэржав, Х.Сосормаа нарт дараалан хавсруулжээ.

“Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын 23-р тогтоол гарч хурлыг шинэчлэн байгуулах, Засаг дарга томилох, Засаг даргын Тамгийн газрыг даалгахыг ИТХ-д даалгасан байна.
Анхдугаар хуралдаанаас аймгийн Засаг даргад Л.Одончимэдийг дэвшүүлсэн тогтоолыг Монгол улсын Ерөнхий сайд П.Жасрайд уламжилж томилуулсан байна.  
Аймаг, Сумдын хурлууд захиргаанаас бүрэн бие дааж, хуулиар заагдсан тодорхой чиг үүрэг, эрх хэмжээтэйгээр, өөрөө захиран зарцуулах төсөвтэй, тамга тэмдэгтэй ажиллах болжээ.
Аймаг, сумын ИТХ-д орон тооны нарийн бичгийн дарга ажиллаж эхэлснээр Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллагын үйл ажиллагаа тогтмолжиж, улс даяар НӨУЁСБайгууллагын цогц систем бүрэлдэн тогтсон билээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1323
515 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%