ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Фото мэдээ


нийт 439

эрүүл мэндийн төв дээр бодлогын хороод ажиллалаа

2022-04-18 233
Эрүүл мэндийн төвд шинээр худалдан авсан тоног төхөөрөмжийг үзэж,эрүүл мэндийн төвд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцаж, эмийн сангийн эмийн үнэ олголт, хөнгөлттэй үнээр үйлчилж байгаа эсэхийг үзэж тэнд ажиллагсадын санал бодлыг сонслоо=

Хульж багт багийн төв баригдаж байна

2022-04-13 213
ОНХ-ийн сангийн санхүүжилтээр болон багийн иргэндийн хандиваар багийн байр барих гүйцэтгэлийн ажил хийгдэж байна

сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа

2022-04-12 192
Эрүүл мэнд, боловсрол,соёл, нийгмийн асуудал хариуцсан бодлогын хороо ерөнхий боловсролын сургуульд хэрэгжиж буй хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцлаа

Бодлогын хороод хуралдлаа

2022-04-11 215
Ц.Мягмар төлөөлөгчөөр ахлуулсан Эрүүл мэнд,боловсрол, соёл,нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан бодлогын хороо хуралдлаа

хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа

2022-04-11 248
хүүхдийн цэцэрлэг дээр хэрэгжиж буй хөтөлбөрүүд,түүний хэрэгжилтийг үзэж танилцлаа

Бодлогын хороо ажиллалаа

2022-04-11 220
Ц.Мягмар төлөөлөгчөөр ахлуулсан Эрүүл мэнд боловсрол,соёл, нийгмийн хөгжил хариуцсан бодлогын хороо 2021 оны 4 сарын 11,12-ны өдрүүдэд Эрүүл мэндийн төв,Хүүхдийн цэцэрлэг, Сургууль, Соёлын төвийн нөхцөл байдалтай танилцаж тухайн байгууллагуудад хэрэгжиж буй хөтөлбөрүүд түүний хэрэгжилтэнд хяналт тавин ажиллалаа

Төсөв,хяналт шалгалт хариуцсан бодлогын хороо ажиллалаа

2022-04-04 196
Г.Гэрэлт-Од төлөөлөгчөөр ахлуулсан бодлогын хороо Төсөвт байгууллагуудын 2021 оны эхний улирлын төсвийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллалаа

МОНГОЛ ЦЭРГИЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭГ 03-Р САРЫН 17,18 НЫ ӨДРҮҮДЭД 5-Н ТӨРЛӨӨР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-03-18 212
Гар бөмбөг холимог төрлөөр: 1-р байр М.Пүрэвхүү ахлагчтай /Тосгуур баг/ 2-р байр С.Батсайхан ахлагчтай /Хүнгий 1-р баг/ 3-р байр М.Гүнчинсүрэн ахлагчтай /Хүнгий 2-р баг/ Сээр цохих тэмцээн: 1-р байр Д.Нямдорж /Нуур зөөхий баг/ 2-р байр 9-р ангийн сурагч Алтансайхан /Хульж баг/ 3-р байр П.Лхагва-Эрдэнэ /Баян- Улаан баг/ Баг бүрээс 5 залуу бөх, багийн халз барилдаан: 1-р байр Нуур зөөхий баг 2-р байр Хульж баг 3-р байр Тосгуур баг Хувийн амжилтаараа: 1-р байр Т.Эртхаан /Нуур зөөхий/ 2-р байр А.Пүрэвсүрэн /Хульж/ 3-р байр Т.Бямбацогт /Хульж/ 32 бөхийн хаалтын барилдаан: Түрүү бөх М.Өсөхбаяр Үзүүр бөх Б.Ууганбаяр Шөвгөрсөн бөх Н.Нэмэхбаяр Б.Батсүх Багийн нийт амжилтаараа Нуур зөөхий баг тэргүүлж өргөмжлөл шилжин явах цомын эзэд боллоо.

"ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР" арга хэмжээг зохион байгууллаа.

2022-03-16 179
Хамтарсан баг, Хүүхдийн төлөө Зөвлөл, ГХУССЗ, ЕБС, ЭМТ хамтран "ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР" арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд 6-9р ангийн суралцагчид оролцож тэдний санал бодлыг нь сонсож хүүхдэд тулгамдаж буй өнөөгийн асуудлын талаар чөлөөтэй хэлэлцүүлэг, танин мэдэхүйн хөгжөөнт АХА тэмцээн зохион байгуулж мэдээ мэдээлэл өглөө

Мэндчилгээ

2022-03-05 208
Мэндчилгээ Хотол түмнээрэй энх сууж ажил үйлсээрэй манлайлж яваа Ургамал нутгийн нийт зон олон та бүхэндээ билгийн тооллын 17-р жарны "Сайжруулагч" хэмээх "Усан Бар" жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний мэндийг өргөн дэвшүүлье. Үдэж буй цагаагчин Үхэр жил хишиг буянтай жил байж сумын мал сүрэг таван төрөл дээр өсөн нэмэгдэж 127.0 мянга тоологдохын зэрэгцээ бүтээн байгуулалт өрнөж төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх нутгийн захиргааны ордон сүндэрлэж амжлаа. Хичээл зүтгэл ололт амжилтаа бататгасан олон сайхан нутгийн хүмүүс ч гавьяатын цол тэмдэг, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялааж нутгийн зон олон ахан дүүсээ баярлууллаа. Ивээл буянтай Үхэр жилдээ төр засгийн бодлого шийдвэртэй хамт байж тэдгээрийг хэрэгжүүлэхийн төлөө хамтран зүтгэсэн нийт төрийн албан хаагчид болон ажил амжилтаараа манлайлж өрх гэр, сум орон нутгийнхаа төлөө хамтран зүтгэж салбар бүртэй манлайлж ажилласан нутгийн түмэндээ талархал илэрхийлье. Хүн малын зоо тэнийсэн өнтэй, зунтай жилүүд ээлжлэн байгаа хамгийн таатай үеүүд тохиож байгаа нь мал ахуйгаа өсгөх, эдийн засгаа нэмэгдүүлэх хөгжил дэвшил бүтээн байгуулалтыг бий болгоход байгалийн өнгө аяс нутаг орон ивээж байгааг дурьдах нь зүйтэй. Золгон ирж буй Бар жилдээ айл бүхэн инээд баясал идээ ундаагаар бялхаж, иргэн бүр өвдөх өвчингүй айх айлгүй амар амгалан байж , ажил хөдөлмөр ашиг орлого арвин хөгжил дэвшлийн жил байхын ерөөл өргөж Өглөө болгон нарны сайхныг үзэн Өдөр бүхэн хүний сайнтай учирч байхын ерөөл дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй. ИТХ-н дарга М.Пүрэвхүү Засаг дарга Г.Гэрэлт-Од 🇲🇳🇲🇳

Нуур-Зөөхий багийн ИНХ болов

2022-02-25 201
2022 оны 2 сарын 25-ны өдөр Нуур-Зөөхий багийн иргэд хуралдав

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1476
583 / 39%
463 / 31%
211 / 14%
219 / 15%