ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Фото мэдээ


нийт 439

khural.mn

майдар хурлаа

2021-06-14 848

хуулийн цаг

2021-06-07 933
Сонгогчид хүлээлгэх хариуцлага Шинээр батлагдсан Сонгуулийн хуулиудадорсон онцлог зохицуулалтуудын нэг нь сонгогчид хариуцлага хүлээлгэх үндэслэлийг тодорхойлсон явдал юм. Тухайлбал, сонгогчид дор дурдсан үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон байна. Үүнд: Санал авах байрнаас саналын хуудас авч гарсан; Санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох; Тухайн хэсгийн хорооноос олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах; Тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх; Өөр хүний болон хуурамч баримт бичиг ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох; Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээг бусдад харуулсан; Саналын хуудсанд зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн; Нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах; Дээр дурдсаныг зөрчсөн иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуулиар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.

МАЛЧИН, МАЛ БҮХИЙ ИРГЭДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ.

2021-06-02 858
“Мал амьтны эрүүл мэндийн тухай” хууль болон түүнтэй уялдан гарсан дүрэм, журмыг таниулах, мал эмнэлгийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэн хоорондын хамтын ажилагааг сайжруулах, малын хулгайгаас урьдчилан сэргийлэх, мал амьтнаар дамжин халдварт өвчин орон нутагт орж ирэх, тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах мэдээллүүдийг хүргэж байна. 6.5.Зайлшгүй шаардлагаар хэрэгжүүлэх мал эмнэлгийн арга хэмжээнд мал, амьтнаа тогтоосон хугацаанд хамруулаагүйгээс бусдад учирсан хохирол болон уг арга хэмжээг нөхөн хэрэгжүүлэхэд зарцуулсан зардлыг мал, амьтан өмчлөгч хариуцна. 6.6.Малын халдварт, гоц халдварт, шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг товлосон хугацаанд хэрэгжүүлээгүй, эсхүл мал эмнэлгийн үйлчилгээний заавар, стандартыг мөрдөж ажиллаагүйн улмаас бусдад учирсан хохирлыг мал эмнэлгийн үйлчилгээний нэгж хариуцна. 7.3.2.малчин, амьтан маллагч нь хашаа, байрны ойр орчимд болон ашиглаж байгаа бэлчээрт үхсэн мал, амьтны хүүр, сэг зэмийг цуглуулж устгах; 7.4.2.нийтийг хамарсан арга хэмжээнд оролцуулах, хээлтүүлэгт ашиглах, худалдах, төхөөрөх зорилгоор мал, амьтныг сум, дүүргийн нутаг дэвсгэрээс гаргахдаа мал эмнэлгийн улсын байцаагчаас мал эмнэлгийн гэрчилгээ авч бүртгүүлэх; 7.4.3.өөр сум, дүүргийн нутаг дэвсгэрээс мал, амьтан шилжүүлэн авчрах бол мал эмнэлгийн тасагт урьдчилан мэдэгдэж, авчирсан даруй үзлэг хийлгэн тухайн сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасагт бүртгүүлэх. 9 дүгээр зүйл.Дархлаажуулалтын ажил зохион байгуулах 9.4.Дархлаажуулалтын товыг мал эмнэлгийн тасаг тогтоож, баг, хорооны Засаг дарга малчин, амьтан маллагчид зарлан мэдээлнэ. 9.5.Дархлаажуулалтыг гэрээт, эсхүл дайчлагдан ажиллаж байгаа мал эмнэлгийн үйлчилгээний нэгж холбогдох заавар, журмын дагуу хийнэ. 9.6.Дархлаажуулалтыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллага болон мал эмнэлгийн тасаг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавина. 9.8.Малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгч дархлаажуулалт хийх үед дараахь үүрэг хүлээнэ: 9.8.1.товлосон хугацаанд мал, амьтныг бэлэн байлгаж, бүрэн хамруулах; 9.8.2.мал, амьтныг барьж бэхлэн, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдүүлэх, малын эмчийн аюулгүй байдлыг хангах. ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИАС 13.9 дүгээр зүйл.Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль зөрчих 1.Нийтийн хэрэгцээнд зориулан мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд мал төхөөрсөн бол зөрчлийг арилгуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 2.Мал эмнэлгийн холбогдолтой журам, заавар зөрчсөний улмаас өвчин тархаах, малын гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдах, мал, амьтныг тарчлаан зовоох нөхцөл байдал үүссэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 3.Малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгч нь дархлаажуулалт хийх, сорьц авах үед болон мал, амьтанд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн, тодорхой бус шалтгаанаар хорогдсон тохиолдолд авч хэрэгжүүлэхээр хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 4.Малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгч нь малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм хэрэглэсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 5.Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь: 5.1.өвчний сэжиг илэрсэн хот айл, эрчимжсэн аж ахуйн бүх малд нэн даруй эрүүл мэндийн үзлэг хийж, анхны онош тогтоогоогүй, эсхүл халдварт өвчний сэжигтэй мал, амьтанд тусгайлсан тэмдэг тавьж хяналтад аваагүй; 5.2.анхны оношийг баталгаажуулах зорилгоор зохих журам, зааврын дагуу сорьц авч хуульд заасан хугацаанд мал эмнэлгийн тасагт хүргүүлээгүй бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 6.Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь: 6.1.хуульд заасныг зөрчиж малын халдварт, гоц халдварт, шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг товлосон хугацаанд хэрэгжүүлээгүй; 6.2.мэргэжлийн үйлчилгээ эрхлэх итгэмжлэлгүй этгээд, мэргэжлийн үнэмлэхгүй техникийн ажилтнаар мал эмнэлгийн үйлчилгээг гүйцэтгүүлсэн бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Засгийн газрын 2018 оны 225 дугаар тогтоолоор батлагдсан, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын үйлчилгээний хөлсийг / суманд гардаг өвчин / иргэн хуулийн этгээдээс : 1 малд 1. Сохор доголоос сэргийлэх вакцин 200 төг 2. Шөвөг яраас сэргийлэх вакцин 200 төг 3. Сахуугаас сэргийлэх адуу 400 төгрөгөөр тооцон авна. Мал амьтан, түүний гаралтай түүхий эд бүтээгдэхүүн тээвэрлэх, гэрчилгээ авахад баримтлах зарчим 1. Бод мал амьдаар – 1 толгой 1000 төгрөг 2. Бог мал амьдаар – 1 толгой 300 төгрөг 3. Мах, ноос ноолуур тээвэрлэхэд -- 1 кг нь 20 төгрөгийн хураамж авна. 4. Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд мал сүргээ хамруулаагүй малчин өрхийн малд “ Мал эмнэлгийн гэрчилгээ” олгох боломжгүй. 5. Гадна аймаг, сумын нутаг дэвсгэрээс мал худалдан авсан иргэд сумын Мал эмнэлгийн тасагт урьдчилан мэдэгдэж, тээвэрлэж, эсвэл тууварлан ирсэн дариу шинжилгээ хийлгэж эрүүл гэдгийг баталгаажуулсны дараа сүрэгт нийлүүлэх. МАЛ ЭМНЭЛГИЙН ТАСАГ

Иргэдийн мэдлэгийн санд

2021-05-31 851
Зөрчлийн хуулиас

сумынГХУСАЗСЗ-өөс иргэдэд тараах материал хүргүүллээ

2021-05-31 726
Зөрчлийн хуулиас /хулгайлах гэмт хэрэг,малын хулгайн гэмт хэрэг, Хүүхдийнэрхийгзөрчх,архидан согтуурахтай тэмцэх тээврийн хэрэгсэл жолоодох/ төрлөөс

багуудад аялах хавтас аялуулж байна

2021-05-31 820
Аялах хавтаст сумын хэмжээн дбүх нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан журмууд, Зөрчлийн хуулиас орсон бөгөөд Мөн иргэдийнхээ саналыг сонсож байна

Аялах хавтас багуудаар аялуулав

2021-05-31 742
Аялах хавтаст Сумын хэмжээнд нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан журам,тогтоол, Зөрчлийн тухай хуулиас орсон болно

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1478
583 / 39%
464 / 31%
211 / 14%
220 / 15%