ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Фото мэдээ


нийт 439

Хульж багт "Иргэдээ сонсоё" Төлөөлөгчдийн өдрийг зохион байгууллаа

2023-07-01 193
Их нас- сумын ИТХ-ын төлөөлөгч,Монголын радиогийн Алтан төлийн эзэн Л.Түмэн-Өлзий Соёолон нас-аймаг,сумын ИТХ-ын төлөөлөгч А.Алтансүх Хязаалан нас -сумын ИТХ-ын төлөөлөгч А.Батбаатар Азарган нас - аймгийн аварга малчин Д.Базаррагчаа Шүдлэн нас - аймгийн аварга малчин Х.Ганзориг Дааган нас - сумын аварга малчин Ч.Амартөр Бөх аймгийн аварга малчинЦ.Базарсад , Д.Эрдэнэ-очир тус тус 500.000-р ивээн тэтгэсэн

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хоёрдугаар улирлын хуралдаан болов

2023-06-30 158
сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2023 оны 6 сарын 30 ны өдөр хуралдаж 8 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: 1.Сумын хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэж 70.4%-тай Тодорхой үр дүнд хүрсэн гэж үзлээ. 2.Сумын Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг хэлэлцэж 61%-тай Эрчимжүүлэх шаардлагатай гэж дүгнэлээ. 3.Сумын Хоршоо хөгжүүлэх сангийн мэдээлэл, Амьжиргаа дэмжих зөвлөлийн ажлын тайланг сонсож цаашид зээл олгохдоо ажилгүй,хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдэд олгох, Хөдөлмөр эхлэлтийг дэмжих сан, нийтийг хамарсан ажилд иргэдийг хамруулахад анхаарч ажиллах чиглэл өгөв . 5.ИТХ, ЗДТГ-т ашиглах боломжгүй болсон үндсэн хөрөнгийг актлахаар аймгийн ИТХ д уламжлах, эргэлтийн хөрөнгийг актлах шийдвэрийг гаргалаа 6.Төсөвт тодотгол хийх тухай тогтоолын төслийг батлалаа / тогтоолыг 1 дэх өдөр оруулна/ 7.Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийж ногоон тэжээл тариалах газрыг бойны зүүн талд олголоо. 8.Уул уурхайн компаниудад сум хэрхэн хяналт тавьж ажилласан талаар Ц.Цогбаяр төлөөлөгч сумын удирдлагуудад асуулга тавьж тайланг сонслоо. Форсголдмайнинг компаний усны асуудлаар аймгийн ИТХ Завхан голын ай сав газар, сумын Засаг даргад албан бичиг хүргүүлэхээр шийдвэрлэлээ

сумын ИТХ-ын Зөвлөл хуралдлаа

2023-06-30 142
сумын ИТХ-ын хуралдааны товыг тогтоох, Хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний төслийг хэлэлцэх зорилгоор хуралдаж сумын 2023 оны хоёрдугаар улирлын Хурлыг 2023 оны 6 сарын 30-ны өдөр хуралдуулах нь зүйтэй гэж үзлээ

Мод тарив

2023-06-19 144
сумын ИТХ,ЗДТГ-ын ажилтан албан хаагчид тэрбум модны хүрээнд байгууллагынхаа хашаанд мод тарьж зүлэгжүүллээ

Монголын радиогийн алтан төлийн эзний болзол хангасан Тосгуур багийн харьяат Долгорсүрэнгийн гэр бүлд Алтан төлийн эзний шагналыг гардуулав

2023-06-18 177
Энэ арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Тамир оролцож Монголын радиогийн алтан төлийн эзний болзол хангасан Тосгуур багийн харьяат Долгорсүрэнгийн гэр бүлд Алтан төлийн эзний шагналыг гардуулав Мөн аймгийн Хүндэт тэмдгээр тэргүүний малчид,төр захиргааны ажилчдыг шагналаа

Оюуны буухай тэмцээнийг сургуулийн сурагчдын дунд зохион байгуулав

2023-06-05 165
"ОЮУНЫ БУУХИА" тэмцээнд оюун ухаан,эрдэм мэдлэг,хурд хүч авхаалж самбаагаа дайчлан өрсөлдсөн сурагчид даа баяр хүргэж сурлагын өндөр амжилтыг хүсье. 1-р байр 8-р анги Өргөмжлөл,35000 төгрөг 2-р байр 7-р анги Өргөмжлөл,25000 төгрөг 3-р байр 9-р анги Өргөмжлөл,20000 төгрөгөөр тус тус шагнаж урамшуулав.

Тогтвортой амьжиргаа -2 төслөөс сургалт зохион байгуулав

2023-04-24 203
Сургалтанд сумын ИТХ-ын дарга, Хурлын ажилтан, Санхүүгийн албаны дарга, баг,байгууллагуудын дарга нар оролцов

Үндэсний бахархал-Монгол өв соёл" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан "Морь бөхийн цол хэн сайн дуудах вэ" тэмцээн маань амжилттай боллоо

2023-04-21 409
2023 оны 04-р сарын 21-нд ЕБС-ийн сургуулийн сурагчидын дунд "Үндэсний бахархал-Монгол өв соёл" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан "Морь бөхийн цол хэн сайн дуудах вэ" тэмцээн маань амжилттай болж өндөрлөлөө. 8-А ангийн сурагч Эрдэнэбаатарын Болдсүрэн 1-р байр, А.Өсөхбаяр,2-р байр, 9-А ангийн сурагч М.Мөнгөнбаатар 3-р байрыг тус тус эзэллээ.Оролцогчиддоо баяр хүргэе.

хэлэлцүүлэг зохион байгуулав

2023-04-21 254
Сумын 100 жилийн ой угтаж хийх "100 жил-100 ажил" жагсаалтын хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулав

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1476
583 / 39%
463 / 31%
211 / 14%
219 / 15%