2017-07-27
228
Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96, Дорноговь аймаг үүсгэн байгуулагдсаны 86, Сайншанд сум үүсгэн байгуулагдсаны түүхт 56 жилийн ойн баярыг тохиолдуулан аж үйлдвэр, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, спорт, харилцаа холбоо, худалдаа үйлчилгээ, мал аж ахуй, газар тариалан болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан Дорноговь аймгийн харьяат иргэдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 170 дугаар зарлигаар олгогдсон Төрийн одон, медалийг баяр наадмын хүндэтгэлийн хурлын арга хэмжээний үеэр гардуулан өглөө.