2015-09-11
277
"Дорноговь аймгийн Өргөн сумын 3 дугаар баг “Хэрээ чулуу”, Улаанбадрах сумын 2 дугаар баг “Хатавцын ус” гэдэг газарт малын гоц халдварт хонины Цэцэг өвчин гарсантай холбогдуулан дээрх сумдтай хил залгаа орших Эрдэнэ, Дэлгэрэх, Сайншанд сумдуудыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн тул иргэд, малчидад эдгээр сумдын нутагт шилжилт, хөдөлгөөн хийхгүй байх, мал худалдаалахгүй байхыг анхааруулж байна.